Испани мэргэжилтэн Унаи Эмери Английн “Астон Вилла” багийг удирдахаар боллоо. Тус багийг удирдаж байсан Стивен Жеррард дөрөв хоногийн өмнө халагдсан. “Астон Вилла” одоогийн байдлаар Премьер лигийн 14 дүгээр байрт явж байгаа.
Эмеригийн цалин жилд 7 сая евро. Ажлын зөвшөөрөл авсныхаа дараа 11 дүгээр сарын 1-нээс ажилдаа орох юм. Тэрээр Англиас урилга хүлээн аваад Испанийн “Вильярреал” багаа орхисон. “Астон Вилла” тус багт 6 сая еврогийн төлбөр төлөх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мэдээг уншаад ,бүх хүн ойлгох хэмжээний мэдээлэл алга гэж харлаа, Ямар төрлийн спорт юм бол бүү мэд