Чөлөөт бөх: Жамболат Тедеевийн хувь заяаг маргааш шийднэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

ОХУ-ын Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан энэ сарын 27-нд болох гэнэ. Хурлаар шийдэх гол асуудал нь ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеевийг ажлаас нь халах уу, эсвэл үлдээх үү гэдэг болоод байна. Энэ асуудал сүүлийн хэд хоногийн турш яригдаж, Оросын бөхийн ертөнцийг хоёр хуваагаад байгаа юм. Нэг хэсэг нь Тедеевийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь холбооны тэргүүн Михаил Мамиашвилигийн талд ороод байгаа.

Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Би Тедеевтэй уржигдар уулзсан. Маргааш хурал дээр ажил хэргийн журмаар уулзана. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн томилгооны талаар ярилцана. Түүнд даалгах ажлууд, даалгаврын талаар бид хэлэлцэх болно. Тедеев шигшээ багаас хаашаа ч холдохгүй” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top