Засгийн газрын өнөөдөр /2022.10.26/ хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргалаа. Тус онцгой дэлгэмийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Онцгой дэглэм тогтоох нөхцөл байдал Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган зорилготойгоор гарч байгаа гэж болно.
Тэр тогтоол Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцэлтэй холбоотойтойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөгдсөн. Тус тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д энэ оны сүүл гэхэд 500 сая ам.доллар, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг, чиглэл өгөгдсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниудад борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүл оруулж ирэх үүргийг өгсөн байдаг.
“Эрдэнэт” үйлдвэр дээр өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас онцгой дэглэм тогтоож төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг хийж байсан. Тэр үед лацдаж, ломбодож эрхийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байсан.
“Эрдэнэс тавантолгой” дээр авч байгаа онцгой дэглэм бол “Эрдэнэт”-ээс тэс өөрөөр явагдана.
Үндсэн зорилго маань юу вэ гэхээр Засгийн газрын 362 дугаар тогтоол буюу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэл дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой.
“Эрдэнэс тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Энэ төслийг санхүүжүүлж ажиллах хүрээндээ оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж борлуулах, мөн зарим төслийг шууд нүүрсний борлуулалтаар буюу бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн байдаг.
Эдгээр үйл ажиллагаанд нь Засгийн газрын зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх, алдаа дутагдал байвал засаж залруулах чиглэлийг авч ажиллах бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
zoos bank uhsan rke amarhuu amar bimba ged nadha rekt mon shuu nadah muhai rekt mongo buzaj abah gel yabjian ged heldhe.
nadha maarbaysgaaln amarbayar gedeg reket bolbol has bank ganhyag soronzonbold hutgalj aln gej tez 3 gada dujilsen nogoo tom reket amarhuu shuuu.
shorongin rkeet amarbold amarbimba amartogoo geel olon nertei. chi uuchure higel yabjinuu.
amarbayar geel said barsbold said badara jilin orondon zoodj hutgalsna hangin tom reket baigama.
een amrhuu amarbaya has ganhuyag hutgalj zoodol bank has bank altan san dermdej baisan reket shuu.
ene amarabaysgalan nogoo barsbold badraa ajilin orondo hutgalj mongo zoodj abdag hamgin tom reket shuu.
Энэ гэж гөсрий царайтай хий яригч байнаа сүнсний өдрийн бага ч юм шиг
Засгийн газарт нэг санал хүргүүлье. Хөдөө аж ахуйн яамны ЖДҮ-г Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлмээр байгаа юм даа. Хөдөө аж ахуй яам тэр газар тариалан, мал аж ахуйгаа хариуцаад явахгүй бол Худалдаа үйлдвэрлэл нь хаягдчихсан ийм л газар тэнд ямар ч үүрэггүй шахуу хэдэн мэргэжилтэн л байх юм