"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор "Тэмүүлэл хүмүүнлэгийн үндэсний холбоо" НҮТББ-ын тэргүүн Жалцангийн Мөрөндэлгэр уригдан оролцлоо.
(2022.10.26)
Би эрүүл саруул хөдөлмөрлөж яваад 7 жилийн өмнө нугас нурууны бэртэл гэдэг оноштойгоор, доод бие мэдээгүй болж, тэргэнцэр хэрэглэгч иргэн болсон. Хөдөлмөрийн чадвараа зохих хэмжээгээр алдсан хүнийг цаасан дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж байгаа. Сүүлийн үед тусгай хэрэгцээт, онцлог хэрэгцээт гэх мэтээр нэр томьёо нэмж, эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоорондын зайг улам л холдуулаад байгаа мэт санагддаг. Би бол өөрийгөө тэргэнцэртэй хүн гэж хэлэх дургуй, тэргэнцэр хэрэглэгч иргэн. Үзэг, бал юм бичихэд хэрэг болдогтой адил би гадуур явахдаа тэргэнцрийг хэрэглэдэг хэрэглэгч.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг эрч хүч сэтгэлийн их хувь нэмэр оруулж яваа найздаа амжилт хүсэе
Mundag zaluu yuma ...Uls ni iim hunee l demjmeer bgam ..jor meddeg lamaas zovlon uzsen chavgants deer gedegde ....hiij bga uil ni hur boroo shig asgarah boltugai