Буудлагын 2022 оны ДАШТ Египетийн нийслэл Каир хотноо 14 хоногийн турш үргэлжилж, өндөрлөсөн билээ. Энэ сарын 24-нд болсон 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэн.
Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм.Тэдний авчирсан мөнгө энэ жилийн буудлагын ДАШТ-ээс хүртсэн монголчуудын тав дахь медаль болсон.
Түүнийг Монголын Буудлага спортын холбоо, "Алдар" спорт хороо, "АПУ" хувьцаат компанийн хамт олон угтан авлаа.
Сэтгэгдэл ( 0 )