NBA: ЛеБрон түүхэн амжилт тогтоолоо

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Tamir Amarbayasgalan

ҮСБХ-ны «Лейкерс» клубын довтлогч Леброн Жеймс нь Миннесота клубын эсрэг хийсэн тоглолтондоо түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр уг тоглолтод 28 оноо авсан бөгөөд нэг тоглолтод 20 ба түүнээс дээш оноо авсан тоглолтын тоо нь 1135-д хүрч, Юта Жазз клубын довтлогч Карл Мэлоуны 1134 тоглолтод 20 ба түүнээс дээш оноо авч байсан амжилтыг эвдсэн байна.

Улирлын эхнээс Леброн Жэймс нэг тоглолтод дунджаар 25.8 оноо авч, 9.2 удаа самбараас бөмбөг авалт хийсэн бөгөөд 7.2 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлтийг харуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top