Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 54 кг-ын жинд манай ОУХМ Д.Ганболд гарч ирнэ. Түүний өрсөлдөгч нь Тайландын Фануват Чоожанат.
Түүнийг ялахад энэ тэмцээний хамгийн гол өрсөлдөгч болох Казахстаны Махмуд Сабырхантай 6-нд тулалдах болно.
Махмуд Сабырхан бол Казахстаны ирээдүйтэй боксчин. 2021 оны ДАШТ-ий 54 кг-ын жингийн мөнгөн медальт. Японы Томоя Цүбойд л ялагдсан юм.
Азийн залуучуудын 3 удаагийн аварга. 21 настай.
Сэтгэгдэл ( 0 )