Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 54 кг-ын жинд манай ОУХМ Д. Тайландын Фануват Чоожанаттай тулалдаж, 3:2 ялалт байгууллаа.
Д.Ганболд энэ сарын 6-нд энэ тэмцээний хамгийн гол өрсөлдөгч болох Казахстаны Махмуд Сабырхантай тулалдах болно. Махмуд Сабырхан бол Казахстаны хамгийн ирээдүйтэй боксчин гэгдэж байгаа тамирчин. "Казах Ломаченко" хочтой. 2021 оны ДАШТ-ий 54 кг-ын жингийн мөнгөн медальт. Японы Томоя Цүбойд л ялагдсан юм. Азийн залуучуудын 3 удаагийн аварга. 21 настай.
Сэтгэгдэл ( 0 )