Дэлхийн Цом: Сербийн шигшээ оролцохгүй болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Энэ сарын 5-6-нд Азербайжаны Баку хотноо сонгомол барилдааны Дэлхийн Цомын тэмцээн болно. Энэ жил Дэлхийн Цомд “Белград-2022” дэлхийн аваргын тэмцээний шилдэг таван баг дээр Дэлхийн шигшээ нэмэгдэж өрсөлдөх болсон.

А хэсэг – Турк, Иран, Киргиз.

B хэсэг – Азербайжан, Серби, Дэлхийн шигшээ баг.

Харамсалтай нь Сербийн шигшээ баг тэмцээнээс хоёрхон хоногийн өмнө Дэлхийн Цомд оролцож чадахгүй болсноо мэдэгдлээ. Тэмцээнд оролцох арван бөхийн долоо нь COVID-19 халдвар авсны улмаас бүтэн баг гаргаж чадахгүй болсон байна. ДБНХ-ноос Сербийн багтай нэгэн хэсэгт багтсан Азербайжан, Дэлхийн шигшээ багт техникийн ялалт өгөх шийдвэр гаргасан байна. Сербийн баг есдүгээр сард нутагтаа болсон ДАШт-ээс дөрвөн алтан медаль хүртсэн байв.

Дэлхийн шигшээ багт Белградад тавдугаар байр эзэлсэн Жони Хецурианигаас (67 кг, Гүрж) бусад нь Белградад мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүд байна. Гүржийн Нугзари Цурцумия (55 кг), Лери Абуладзе (63 кг) болон Айдос Султангали (60 кг, Казахстан), Андрей Кулик (72 кг, Украин), Золтан Леваи (77 кг, Унгар), Жалгасбай Бердимуратов (82 кг, Узбекистан), Турпал Бисултанов (87 кг, Дани), Кирил Милов (97 кг, Болгар), Мантас Княстаутас (130 кг, Литва) нар дэлхийн шигшээд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top