Бокс: М.Намуун Тайландын Нилаван Течасуптай тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.

Тэмцээний гурав дахь өдөр манай хоёр боксчин рингэнд гарна. Эмэгтэй 57 кг-ын жинд Орхон аймгийн ОУХМ М.Намуун эхний тойрогт Тайландын Нилаван Течасуптай учраа таарсан. Тулаан Улаанбаатарын цагаар 19.00 цагт болох юм. Нилаван 29 настай. 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрт шалгарч байсан тамирчин.

Түүнийг ялахад жинхэнэ халуун тулаан манай тамирчныг хүлээж байна. Токио олимпын мөнгөн медальт, 2019 оны дэлхийн аварга, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Филиппиний Нести Петесиотой өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top