Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Тэмцээний гурав дахь өдөр манай нэг боксчин рингэнд гарна. Эрэгтэй 75 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонжаргал Тайландын Borworn Kadamduan-тай эхний тойрогт таарчээ. Тулаан Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхлэх юм.
Түүнийг ялахад Энэтхэгийн Сумит Сангвантай таарна. Сумит бол 2017 оны Азийн аваргын мөнгөн медальтай, World Series of Boxing хагас мэргэжлийн лигт байсан. 2012 оны олимпод оролцож байсан хашир тамирчин. Энэ хэсэгт мөн Узбекистаны Саиджамшид Жафаров байгаа.
Сэтгэгдэл ( 0 )