Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Тэмцээний гурав дахь өдөр манай хоёр боксчин хоёулаа Тайландын тамирчидтай тулалдсан. Эрэгтэй 75 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонжаргал Тайландын Borworn Kadamduan-тай эхний тойрогт таарсан.
Манай тамирчин 2:3 ялагдлаа. Сири, Алжирын шүүгчид манай боксчинд ялалт өгсөн бол Тайвань, Итали, Ирландын шүүгчид Тайландын тамирчныг ялсан гэж үзжээ.
Эмэгтэй 57 кг-ын жинд Орхон аймгийн ОУХМ М.Намуун эхний тойрогт Тайландын Нилаван Течасуптай учраа таарсан. Тулаан 5:0 Нилаваны ялалтаар өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )