Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээн энэ сарын 5-нд болж, Nippon Sport Science University их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Чойжилсүрэн түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртлээ.
Ингэснээр тэр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. 2016 оны Б.Төрболд, өнгөрсөн оны Оошёүма хоёрын дараа Монголоос төрсөн гурав дахь Оюутны ёкозүна болж байгаа юм.
Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 22 настай. 185 см өндөр, 149 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд ажмлиттай оролцож, Японы Канагава мужийн сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь урилгаар иржээ.
Асахигаока ахлах сургуульд байхдаа сурагчдын сүмо бөхийн тэмцээнд оролцож, финалд Сайтама Сакаи сургуулийн одоогийн жюүрёо зиндааны Китановакад ялагдаж байв.
Мэдээж мэргэжлийн сүмод хүч сорих сонирхолтой тул ямар дэвжээнд элсэх нь сонирхол татаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Uvst