Азербайжаны нийслэл Баку хотод болсон жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээнд Саид Моллаи түрүүлж, анх удаагаа Азербайжаны далбаан дор алтан медаль хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын дараа Саид Азербайжаны сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
-Саид, баяр хүргэе. Энэ медаль таны хувьд их онцгой медаль байсан байх.
-Маш их аз жаргалтай байна. Би дөрвөн жилийн өмнө Бакуд дэлхийн аваргад түрүүлж байсан. Дахин Бакуд түрүүлсэндээ их баяртай байна. Тэр ДАШТ-ий дараа би маш олон шагнал авсан ч дандаа мөнгө, хүрэл медаль байлаа. Төрөлх газар шороон дээрээ аварга болсондоо баярлаж байна. Энэ ялалтаа Азербайжаны бүх ард түмэнд зориулж байна. Өнөөдөр би анд найз Хидаяттай хамт шагналын тавцанд гарсандаа бас их баярлаж байгаа.
Бид тэмцээний өмнө Бакуд заавал түрүүлнэ гэж нэг нэгэндээ андгайлсан юм.
-Дэлхийн аварга асан Матиасс Кассег финалд яллаа?
-Кассе маш сайн тамирчин, олимпын хүрэл медальтай бөх. Бидний барилдааны харьцаа 3:3 тэнцүү боллоо. Дараагийн барилдаанд миний ялалтын тоо илүү гарна гэж найдаж байна.
-Энэ алтан медаль таны хувьд шинэ эхлэл болж байна гэсэн үг үү?
-Тийм ээ, шинэ эхлэл.
-Ойрын зорилго?
-Ирэх жил Дохад болох ДАШТ-д амжилттай оролцох. Маш сайн бэлтгэх хэрэгтэй. Би зөвхөн өөрийнхөө өмнөөс биш баг хамт олноо төлөөлж хэлэхэд манай шигшээ баг бүх жинд медаль авах боломжтой.
Сэтгэгдэл ( 3 )
ene bol ooroo omnod azer garaltai irand torson hvn bnlee. tiimees iranuud ogt toohgui bgaa ch dee. yg iran bish azer hvn bnlee. tegeed azerbaijenii jijigsheed orj barildaad bgaa yumaa..
mongolchuud ataarhsandaa ad uzseer baigaad huurhiig gomdoogood yavuulsan shde. hohi cin debiluud shalaa archaad l baij bai
орон орон хэсээд аварга болоол явдаа хөөрхий, төрсөн эх орон нь тоохгүй, очвол шууд цааз биз