Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болоод байгаа ОХУ-ын бөхчүүд олноороо иргэншлээ сольж эхэллээ.
М.Аслуев, Х.Сайпудинов, М.Шарипов, А.Тажудинов гэсэн дөрвөн бөх Бахрейны иргэншил авч, цаашдаа энэ улсыг дэлхийн дэвжээнд төлөөлөх болно. Мөн удахгүй 125 кг-ын жинд 2020 оны Дэлхийн Цомын аварга болсон Шамиль Шарипов мөн гадаад орны шигшээ багт багтах нь тодорхой болжээ.
2023 онд болох олимпын эрх олгох ДАШТ-ий өмнө орос бөхчүүд олноороо иргэншлээ солино гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа бөх ч гэлтгүй бүгд энэ муухай ороноос зайлсан нь өөрт нь л дээр. Хурдан тусмаа л дээр дээ, их сүйрэл айсуй