Бо Никал: Дагестанчуудад бөх гэж юу болохыг зааж өгнө

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Холимог тулааны UFC холбооны шинэ од Бо Никал есдүгээр сарын 27-нд ялалт байгуулснаар UFC холбоотой гэрээ байгуулах эрх олж авсан билээ. Хэдийгээр тэр ганцхан жилийн өмнө мэргэжилд орсон ч одоо шинжээчдийн анхаарлыг татсан тулаанч болоод байна. Түүний өрсөлдөгч Донован Берд мэргэжилд найм тулалдаж, долоо ялсан хашир тамирчин байсан ч түүний өмнө 56-хан секунд тэссэн юм.

Мэргэжлийн тулаанд анхны тулаанаа Бо 2022 оны зургаадугаар сарын 3-нд хийж, Жон Ноландыг 33 секундэд хүнд цохилтоор ялсан. Холбооны тэргүүн Дана Уайт “Бо Никал үнэхээр гайхалтай залуу юм. Тэр хурдтай, хүчтэй. Өөртөө итгэлтэй, олон талын техниктэй” гэж магтсан байдаг.

Харин шинэ цэрэг Бо гэрээ байгуулсныхаа дараа Шведийн чечень тамирчин Хамзат Чимаевыг ирүүл тулаанд дуудсан.  

The MMA Hour-д ярилцлага өгөхдөө Бо “Хамзат хэнтэй ч хамаагүй тулалдана гээд л гангстер царайлаад том том юм ярих юм. Гэтэл тэр жиндээ ч орж чадахгүй байгаа. Хамзат авьяастай нь авьяастай. Тэр Шведийн 3 удаагийн аварга бөх хүн. Холимог тулаанд 10 ялсан. Харин би таван настайгаасаа чөлөөт барилдаж байна. Би NCAA лигт 120 барилдаан хийсэн. Залуучуудын дэлхийн аварга, элит бөх. Миний туршлага түүнийхээс хавьгүй илүү” гэж ярьсан юм.

UFC холбооны хоёр жингийн аварга асан Генри Сехудо “Чимаев өөрийгөө сайн барилддаг гэж бодож байгаа байх. Гэхдээ тэр бөхөөр Богоос дутуу. Хамзат огт барилдаж байгаагүй тулаанчдыг авч шидэж чадах ч Бо Никалыг бөхөөр ялж чадахгүй” гэж хэлж байна.

Бо Никал бөхийн орон Дагестаны бөхчүүдийг ч доош нь хийж эхлээд байгаа. Тэрээр “Энэ дагестанчууд өөрсдийгөө сайн барилддаг гэж бодоод байх юм. Би тэдэнд бөх гэж юу болохыг харуулна. Дагестанчууд одоо холимог тулааны оргилд гараад байна. Гэхдээ би америкчууд тэднээс илүү барилддаг гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэсэн юм.

Ингэхэд Бо Никал гэж хэн бэ? Дагестанчуудаас илүү барилддаг гэж ярьдаг нь үнэн үү?

Бо Никал 1996 оны нэгдүгээр сарын 14-нд төрсөн. Таван настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 2014-2019 онд оюутны NCAA лигийн нэгдүгээр дивизионд барилдаж, 120 давж, гурав ялагдсан гэсэн үзүүлэлттэй. All-American тэмцээнд 4 удаа түрүүлсэн. 2019 онд 23 хүртэлх насны дэлхийн аварга болсон. Тэр жилээ АНУ-ын АШТ-д тэргүүлжээ. Ингээд холимог тулаанд орохоо зарлаж, 2021 онд сонирхогчдын холимог тулаанд хоёр ялалт байгуулсан.

Бод мэдээж шууд Чимаевтай тулалдах эрх олгоогүй. 12 дугаар сарын 10-нд болох UFC 282 тэмцээнд тэр Жейми Пикеттэй таарсан. Энэ тулаанд ялсныхаа дараа харин тэр том тулаан шаардах эрхтэй болох юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоогий(122.201.31.120) 2022 оны 11 сарын 10

Анусууд худлаа хуцаж л байдгийн өмдөндөө баана удахгүй

1  |  2
Irgen bish(202.126.88.109) 2022 оны 11 сарын 08

Aan tiimu chi yugaa meddii lalr chin

0  |  1
Irgen(202.126.89.199) 2022 оны 11 сарын 08

Yarih hiih 2 tom yalgaa bii,

2  |  1
Top