ОУОХ-ноос Токио-2022 олимпын наадмаас олсон орлогоо спорт холбоодод хуваарилахдаа Олон улсын сонирхогчдын боксын холбоонд (IBA) өгөх ёстой байсан 17,31 сая ам.долларыг шилжүүлээгүй байна.
ОУОХ нь IBA холбооны гишүүнчлэлийг 2019 онд цуцалсан. Тус холбоог 2020, 2024 оны олимпын боксын тэмцээний зохион байгуулалтаас хассан төдийгүй 2028 оны олимпын наадмын хөтөлбөрт боксыг оруулаагүй байгаа.
Токио олимпын орлогоос хамгийн их мөнгө авсан холбоодоор Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (World Athletics), Олон улсын гимнастикийн холбоо (FIG), Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA) шалгарсан. Тус холбоод 39,48 сая, 31,36 сая, 31,36 сая ам.доллар тус бүр авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Орос еренхийлегч нь дайны зардалд ашиглачих магадлалтай гээд л егехгуй байгаа байх оо, оросууд менге олох гэж юм юм л хийж байхад арга ч угуй биз дээ