Иорданы Амман хотод Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр буюу 7-ны Даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Балсангийн Мөнгөнсаран Казахстаны тамирчин, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдлаа.
О.Бямба-Эрдэнэ өрсөлдөгчөө 5:0 хожиж, хүрэл медалийн болзол хангалаа.
Манай тамирчин медалийн өнгөө хувиргахын төлөө өрсөлдөх болно.
Харин Б.Мөнгөнсаран тун сайн тулалдсан ч шүүгч нарын саналаар 2:3 ялагджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Мөнгөнсаран сайн байсан шүү. Бараг хожчихов уу гэсэн. ..
Яг энэ удаагийн Азийн Аварга дээр хамгийн сайн, гоё тоглож байгаа монгол бол энэ Бямба-Эрдэнэ байнлээ дээ.