“МЮ-Барса”-тай Европа лигийн сугалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Энэ улирлын Аваргуудын лигийн 1/8 финалын сугалаа алдарт Барса, Манчестер Юнайтедгүй явагдлаа. Цагтаа Аваргуудын лигийн плей-оффт тогтмол шалгарч, түрүүлэхийн төлөө л өрсөлддөг байсан хоёр баг энэ удаад хямралд орж, Европа лигт тоглодог болсон. Барса сүүлийн хоёр жил Аваргуудын лигээс Европа лигт шилжсэн бол МЮ улсаасаа ч шалгарч чадахаа больсон.

Энэ бүхний үр дүнд гэх үү, лайгаар гэх үү, Барса, МЮ багууд Европа лигийн хасагдах шатны эхний тоглолтод учраа таарлаа. Өөрөөр хэлбэл нэг баг нь хасагдана гэсэн үг.

Европа лигийн сугалаа

ПСВ (Нидерланд) — «Севилья» (Испани)

«Ренн» (Франц) — «Шахтёр» (Украин)

«Рома» (Итали) — «Зальцбург» (Австри)

«Унион» (Герман) — «Аякс» (Нидерланд)

«Манчестер Юнайтед» (Англи) — «Барселона» (Испани)

«Монако» (Франц) — «Байер» (Герман)

«Нант» (Франц) — «Ювентус» (Итали)

«Мидтьюлланн» (Дани) — «Спортинг» (Португал).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top