IBA: Боксын дэлхийн аварга 200 мянган ам.долларын шагнал авна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев Дубайд хэвлэлийн бага хурал хийлгэж, IBA холбооны ололт, амжилтын талаар ярилаа.

Хурлын үеэр түүний дурдсан нэгэн том мэдээ нь ирэх жилийн сонирхогчдын боксын ДАШТ-ий шагналын сан байлаа.

Умар Кремлев “Эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн 2023 оны тавдугаар сарын 1-14-нд Ташкент хотод болно. Энэ тэмцээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шилдэг тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна. Би Узбекистанд боксын тэмцээн хэрхэн зохион байгуулдгийг өөрийн нүдээр харсан. Тэд боксын спортод дуртай, ойлгодог. Ташкент хотод шинэ аваргууд төрөх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Сонирхогчдын боксын түүхэнд анх удаа ДАШТ-ий шагналын сан 5,2 сая ам.доллар боллоо. Дэлхийн аваргууд 200 мянган ам.доллар гардана” гэж мэдээллээ.

Ташкент-2023 ДАШТ-ий шагнал

ДАШТ-ий аварга – 200 мянган ам.доллар

Мөнгөн медаль – 100 мянган ам.доллар

Хүрэл медаль – 50 мянган ам.доллар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.83) 2022 оны 11 сарын 08

manai tsendbaatar uuniig medchiheed yaj l ene delhiin avargad orchih ymsan geed baij ydaj bga bolvoo

0  |  0
Зочин(192.82.70.108) 2022 оны 11 сарын 08

Бокс олимпын терлеес хасагдах аюул улам л бодьтой болж байна даа, энэ орос нь ОУОХ-той хэл амаа ололцох гол ажлаа хийхгуй, худлаа менге амлаад л байх

0  |  0
Top