Тэрүнофүжи: Кюүшюү башёд барилдахад хэцүү байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Энэ сарын 13-нд Фүкүока хотод мэргэжлийн сүмогийн ээлжит башё эхлэх гэж байна. Сүмо бөхийн цорын ганц ёкозүна Тэрүнофүжи тус тэмцээнд оролцоход хэцүү болсноо сэтгүүлчдэд ярилаа.
 


Ёкозүна Тэрүнофүжи  дэвжээндээ бэлтгэл хийж байгаа ч 11 дүгээр сарын тэмцээнд зодоглох бараг боломжгүй гэнэ.

Өнгөрсөн Намрын тэмцээнд баруун өвдөгний архаг бэртлээ сэдрээгээд тэмцээний голоос гарсан. Аравдугаар сарын 18-нд хоёр өвдгөндөө хагалгаа хийлгээд гурав, дөрөв хоногийн өмнөөс л дохён дээр хөлсөө гаргаж эхэлсэн гэнэ. Таяггүй алхаж явахад хүндрэлгүй болсон ч барилдахад тун хэцүү гэдгээ илчилж, “Ийм байдалтай тэмцээнд гарна гэж байхгүй байхаа” гэж хүртэл хэлжээ.

Гэхдээ албан ёсоор барилдахгүй гэдгээ ояката багштайгаа зөвлөж ярьсны дараа зарлах гэнэ.  
 


Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон ёкозүна цолны найр дээр холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс бэртлээ бүрэн эдгэтэл өнжиж болно гэсэн зөвшөөрөл авсан болохоор элдэв дарамтгүй, эмчилгээ, нөхөн сэргээлтдээ анхаарч чадах болжээ.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.108) 2022 оны 11 сарын 08

Сумо моодноос гараал удаж байна доо

0  |  0
Sumo fan(103.212.118.154) 2022 оны 11 сарын 08

Hussen Zorij irsen Yokozuna tsolondoo hursen um chini odoo shunaad heregguu saihn amraad omnoh Hakuho Kakuryu avarguud shig jild gants 2 udaa turuuleedl busad uyed ni saihn amraad tsalingaa avaad yvj bsn deer

0  |  0
Top