Катар-2022: Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Бразилын хөлбөмбөгийн холбооноос Катарт энэ сарын 20-нд эхлэх ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Шигшээ багт Неймар, Винисиус, Дани Алвес, Каземиро, Рафинья, Жезус, Алиссон тэргүүтэй 26 тоглогч нэрлэгдсэн бөгөөд Английн Ливерпуль багийн довтлогч Роберто Фирмино багтсангүй.

Хаалгач: Алиссон (Ливерпуль), Эдерсон (Манчестер Сити), Уэвертон (Палмейрас);

Хамгаалагч: Алекс Сандро, Бремер, Данило (бүгд – Ювентус), Алекс Теллес (Севилья), Дани Алвес (Пумас), Эдер Милитао (Реал), Маркиньос (ПСЖ), Тиаго Силва (Челси);

Хагас хамгаалагч: Каземиро, Фред (хоёул – Манчестер Юнайтед), Эвертон Рибейро (Фламенго), Фабиньо (Ливерпуль), Лукас Пакета (Вест Хэм), Бруно Гимараэс (Ньюкасл);

Довтлогч: Антони (Манчестер Юнайтед), Габриэл Мартинелли, Габриэл Жезус (хоёул – Арсенал), Неймар (ПСЖ), Педро Абреу (Фламенго), Рафинья Диас (Барселона), Ришарлисон (Тоттенхэм), Родриго, Винисиус Жуниор (хоёул – Реал).

Тамирчид дасгалжуулагч Титег багийн гишүүдийн нэрсийг зарлахад янз бүрээр хүлээж авсан.

Антони

Ришарлисон эхлээд нүүрээ таглан, сууж байсан.

Дараа нь тэсэрсэн дээ.

Неймар багийн лидерийн хувьд ихэд тайван сонсон сууж байлаа.

Алекс Теллесийн аз жаргалын нулимс.

Бруно Гимараэс хүүхдээ тэврэн баярласан.

Эдерсон гэр бүлийнхээ хүрээнд баярт мэдээг сонссон.

Педро Абреу Катар явахаа сонсоод хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан.

Харин Матеус Кунья сэтгэлээр их унасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top