ДБНХ чансаа өндөр бөхчүүдээ 5000, 3000, 2000 ам.доллароор урамшуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 оны улирлын эцэст чансаа өндөр бөхчүүдээ өндөр мөнгөн шагналаар урамшуулах болно. Чансааны оноог ДАШТ, тивийн АШТ, чансааны тэмцээнүүдээс олгодог билээ.

Мөнгөн шагналыг жин тус бүрийн тэргүүн гурван бөхөд олгоно. Энэ жилийн шагналын сан өнгөрсөн жилээс багассан нь 2020 онд цар тахлын улмаас тэмцээн явагдаагүй тул хоёр жилийн шагналыг 2021 онд олгосонтой холбоотой юм.

ДБНХ-ноос сонгомол барилдааны шагнал хүртэх бөхчүүдийн нэрийг зарлалаа. Хамгийн их шагнал авсан нь Азербайжаны бөхчүүд. Тэд долуулаа 27 мянган ам.доллар авсан бол 22000$-той Туркийн баг удаалжээ. Хачирхалтай нь Дэлхийн Цомын эзэн Ираны багаас ганцхан бөх эхний гуравт багтжээ.

Сонгомол барилдаанаас хамгийн өндөр чансаатай бөх нь Туркийн Риза Каялп. Тэр энэ жил дэлхийн аварга, Европын АШТ-д түрүүлж, чансааны хоёр тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж, 74200 оноо цуглуулжээ.

Сонгомол барилдааны 2022 оны шагналын эзэд

55 кг

1. Эльданиз АЗИЗЛИ (Азербайжан) - 5000$

2. Нугзари ЦУРЦУМИЯ (Гүрж) - 3000$

3. Жасурбек ОРТИКБОЕВ (Узбекистан) - 2000$

60 кг

1. Жоламан ШАРШЕНБЕКОВ (Кыргызстан) - 5000$

2. Эдмонд НАЗАРЯН (Болгар) - 3000$

3. Мурад МАММАДОВ (Азербайжан) - 2000$

63 кг

1. Талех МАММАДОВ (Азербайжан) – 5000$

2. Лери АБУЛАДЗЕ (Гүрж) – 3000$

3. Себастьян НАДЬ (Серби) – 2000$

67 кг

1. Хасрат ДЖАФАРОВ (Азербайжан) - 5000$

2. Мурат ФИРАТ (Турк) - 3000$

3. Мате НЕМЕС (Серби) - 2000$

72 кг

1. Ульви ГАНИЗАДЕ (Азербайжан) – 5000$

2. Али АРСАЛАН (Серби) – 3000$

3. Сельчук КАН (Турк) – 2000$

77 кг

1. Юнус БАШАР (Турк) - 5000$

2. Акжол МАХМУДОВ (Кыргызстан) - 3000$

3. Золтан ЛЕВАИ (Унгар) - 2000$

82 кг

1. Бурхан АКБУДАК (Турк) - 5000$

2. Рафик ГУСЕЙНОВ (Азербайжан) - 3000$

3. Тамаш ЛЕВАИ (Унгар) - 2000$

87 кг

1. Зураби ДАТУНАШВИЛИ (Серби) - 5000$

2. Турпал БИСУЛТАНОВ (Дани) - 3000$

3. Али ЧЕНГИЗ (Турк) - 2000$

97 кг

1. Кирилл МИЛОВ (Болгар) - 5000$

2. Артур АЛЕКСАНЯН (Армени) - 3000$

3. Ариф НИФТУЛЛАЕВ (Азербайжан) - 2000$

130 кг

1. Риза КАЯЛП (Турк) - 5000$

2. Мантас КНИСТАУТАС (Литва) – 3000$

3. Амин МИРЗАЗАДЕ (Иран) – 2000$

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top