Азербайжаны нийслэл Бакуд энэ сарын 4-6-нд болсон жүдо бөхийн Их Дуулга тэмцээний +100 кг-ын жинд Тажикстаны Темур Рахимов түрүүлсэн билээ. Энэ медаль Тажикстаны хувьд Их Дуулга тэмцээний анхны алтан медаль боллоо.
Тус улсын нийслэл Душанбе хотын захиргаанаас Темурыг хотын төвд хоёр өрөө байраар шагнаснаа гардуулан өглөө. Мөн Их Дуулгад 66 кг-д мөнгөн медаль авсан Муллораджаб Халифаевт 100 мянган сомонигийн шагнал олгосон байна.
Темур Рахимов Их Дуулгад Израиль, Гүрж, Финландын тамирчдыг ялж, финалд Узбекистаны Алишер Юсуповыг иппон ялсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
За за, их дуулга гээч юм жилд хичнээн ч болдог юм бэ, тэрэнд туруулсэн болгонд байр ег гээд байна уу, энэ бехчуудийн шунал гэж арай л шуу
Энэ жүдочид улсаас байх нэхээд байна уу, үгүй юу, манайх тажикстан биш шүү