Энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсныг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаас БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулан шалгасан байна.
Тэд Улаанбаатар-Инчон чиглэлийн онгоцоор нисэх гэж байсан бөгөөд 400 грамм орчим жинтэй алт нуусан байжээ. Алтыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр гар тээшиндээ авч явсан гэх бөгөөд дээрх иргэдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )