Сенегалын шигшээ, Германы “Бавари” багийн довтлогч Садьо Мане гэмтэж, ДАШТ-д оролцож чадахгүй болжээ.
Мане “Вердер” багтай хийсэн тоглолтын 15 дахь минутад өвдгөө барин, гэмтсэнээ мэдэгдсэн. Түүнийг сэлгээнд суулгасны дараа “Бавари” багийн дасгалжуулагч Дино Топмеллер хөнгөн гэмтэл хэмээн зарласан юм.
Гэвч L’Equipe-д бичсэнээр Манегийн шөрмөс гэмтэж, 20 хоног эмчлүүлэх шаардлагатай болжээ. Ингэснээр түүний арав хоногийн дараа Катарт эхлэх ДАШТ-д оролцох мөрөөдөл нь талаар боллоо.
Сенегалын шигшээ баг Нидерланд, Катар, Эквадорын багтай нэг хэсэгт орсон. Ахлах дасгалжуулагч Алиу Сиссе энэ сарын 11-нд Катар явах бүрэлдэхүүнээ зарлах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Харамсалтай, гэхдээ шигшээдээ багтаад явах байхаа, хэсгээс гарвал тоглочих боломж бас байгаа байх
Ээ ээ. Хайран юм