Олон улсын сонирхогчдын боксын холбооноос “2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн Энэтхэгийн Нью-Дели хотод болно” гэж мэдээллээ.
Нью-Делид болсон хэвлэлийн бага хурлын үеэр IBA холбооны тэргүүн Умар Кремлев, Энэтхэгийн боксын холбооны (BFI) ерөнхийлөгч Аджай Сингх нар энэ талаар зарлаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Умар Кремлев “Энэтхэг бол бокс маш өндөр хөгжсөн орон. Энд ДАШТ зохион байгуулснаар улам олон эмэгтэй боксын спортоор хичээллэх боломжтой болно. Энэтхэг улс зохион байгуулалтын өндөр түвшинд хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.
Нью-Дели хот 2006, 2018 онд эмэгтэйчүүдийн ДАШТ, Гувахати хот 2017 онд залуучуудын дэлхийн аваргыг хүлээн авч байв.
Сэтгэгдэл ( 0 )