Марко Ройс ДАШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Германы шигшээ баг, Дортмундын Борусси багийн тоглогч Марко Ройс гэмтлийн улмаас Катар-2022 дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Ройс есдүгээр сарын 17-нд Шальке багтай хийсэн тоглолтод шагайндаа гэмтсэн. 11 дүгээр сард талбайд эргэн ирсэн ч тоглолтын дараа шагай нь хөндүүрлэж байгаагаа эмч нартаа хэлжээ.

Ройс бол орчин үеийн хамгийн их гэмтэлтэй тоглогчдын нэг. Тэрээр 2014 оны ДАШТ-ий өмнө Арменитэй хийсэн нөхөрсөг тоглолтод гэмтэж, дэлхийн аварга болох боломжоо алдсан. Мөн Евро-2016, Евро-2020 гэсэн том тэмцээнүүдийг ч өнжсөн аз муутай тоглогч билээ. Тэрээр замналынхаа турш 64 удаа гэмтэж, 142 тоглолт өнжиж байжээ.

Германы шигшээ багийн дасгалжуулагч Ханси Флик түүнд ихээхэн найдвар тавьж байсан ч Ройс хэд хэдэн долоо хоног эмчлүүлэх шаардлагатай болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top