LIVE: Өнөөдөр манай 5 боксчин тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжлэн, явагдаж байна.

Өнөөдөр манай 5 тамирчин рингэнд гарах юм.

Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой 19:30 цагт тулалдана.

Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19:50 цагт тулалдана.

Х.Энмандах 23:15 цагт Узбекистаны тамирчин 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдана.

Г.Лундаа 23:45 цагт Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана.

О.Бямба-эрдэнэ 01:00 цагт Казакстаны  тамирчин 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй тулалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top