Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжлэн, явагдаж байна.
Өнөөдөр манай 5 тамирчин рингэнд гарахаас хамгийн түрүүнд 60 кг-ын жингийн Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдлаа. Манай тамирчин эхний үеийг алдсан ч үлдсэн үеүдэд итгэл төгс тэргүүлж, ялалт байгууллаа.
Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19:50 цагт тулалдана.
Х.Энмандах 23:15 цагт Узбекистаны тамирчин 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдана.
Г.Лундаа 23:45 цагт Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана.
О.Бямба-эрдэнэ 01:00 цагт Казакстаны тамирчин 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй тулалдана.
Сэтгэгдэл ( 0 )