Бокс: Хагас шигшээд манай 4 боксчин ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжлэн, явагдаж байна. Өчигдөр эрэгтэй хагас шигшээ тоглолтууд явагдаж, манай 5 тамирчин рингэнд гарлаа.

60 кг-д Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой өрсөлдөж, 4:1 итгэл төгс ялалт байгууллаа.

Харин үлдсэн дөрвөн тамирчин маань ялагдсан.

67 кг-д Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсирид 1:4 хожигдсон.

51 кг-д Х.Энмандах Узбекистаны тамирчин, 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовд 0:5 ялагдлаа.

57 кг-д Г.Лундаа Узбекистаны тамирчин, 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдаж, 0:5 ялагдсан.

71 кг-д О.Бямба-эрдэнэ Казакстаны  тамирчин, 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбект 1:4 ялагдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top