Хөл бөмбөг хэмээгч их спортыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн Англи улс ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Дасгалжуулагч Гарет Саутгейтийн багт дараах тоглогчид багтжээ.
Хаалгач: Жордан Пикфорд (Эвертон), Аарон Рэмсдейл (Арсенал), Ник Поуп (Ньюкасл);
Хамгаалагч: Трент Александер-Арнолд (Ливерпуль), Конор Коуди (Эвертон), Эрик Дайер (Тоттенхэм), Харри Магуайр, Люк Шоу (хоёул - Манчестер Юнайтед), Жон Стоунз, Кайл Уокер (хоёул - Манчестер Сити), Киран Триппьер (Ньюкасл), Бен Уайт (Арсенал);
Хагас хамгаалагч: Жуд Беллингем (Борусси Дортмунд), Конор Галлахер, Мэйсон Маунт (хоёул - Челси), Жордан Хендерсон (Ливерпуль), Кэлвин Филлипс (Манчестер Сити), Деклан Райс (Вест Хэм);
Довтлогч: Филип Фоден, Жек Грилиш (хоёул - Манчестер Сити), Харри Кейн (Тоттенхэм), Жеймс Мэддисон (Лестер), Маркус Рэшфорд (Манчестер Юнайтед), Букайо Сака (Арсенал), Рахим Стерлинг (Челси), Каллум Уилсон (Ньюкасл).
Английн баг В хэсэгт АНУ, Иран, Уэльсийн шигшээтэй өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 0 )