Иорданы Амман хотод болж байгаа сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр шүүлтийн будилаан гарсаар байна.
Узбекистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тулкин Киличев хагас шигшээ тоглолтуудын шүүлтэд бухимдаж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр Sports.uz сайтад ярилцлага өгөхдөө “67 кг-ын жинд манай Асадхуджи Муйдинхуджаев Казахстаны Дулат Бекбауовт яагаад ялагдав? Та нар ч гэсэн харсан. Асадхуджигийн цэвэр ялалтыг өрсөлдөгчид нь бэлэглэчихлээ. Эргэлзэх зүйлгүй манай тамирчны ялалт байсан. Би өөрөө хүртэл оноо өгч, тооллоо. Харамсалтай нь шүүгч Казахстаны тамирчны гарыг өргөж, түүнд ялалт өгсөн. Бид энэ шийдвэрийг дагахаас өөр арга алга. Энэ бол бид өрсөлдөгчөө хангалттай хүчтэй цохиж чадахгүй байгааг харуулж байна. Дараагийн удаад ийм байдал гаргахгүйн тулд олон цохихыг хичээх болж байна. Миний бас нэг шавь Адхамжон Мухиддинов ч гэсэн бүтэн гурван үеийн турш идэвхтэй байсан ч ялагдлаа. Үнэнийг хэлэхэд би ойлгохгүй байна. Бид тамирчдаа ялсан гэж тооцож байгаа. Шударга үе ирж, манай тамирчдын гарыг өргөх цаг ирэх болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )