Садьо Манег эдгээхээр сенегал бөө нар ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Сенегалын шигшээ, Германы “Бавари” багийн довтлогч Садьо Мане гэмтэж, ДАШТ-д оролцож чадахгүй болсон талаар бид мэдээлсэн. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр ДАШТ-д оролцох эцсийн бүрэлдэхүүнээ зарлах юм.

ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сенегалын иргэн Фатма Самура “Europe 1 Sport”-д ярилцлага өгөхдөө Манегийн талаар ярьсан байна.

-Садьо Мане хүнд гэмтлээ.

-Маш гунигтай мэдээ байлаа. Би алдартай бөө нарт хандахаар зэхэж байгаа.

-Бөө нар тусалж чадна гэж та бодож байна уу?

-Мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан бөөгөөс гуйж үзнэ. Гайхамшиг тохиолдоно гэдэгт бид итгэж байна. Мане Катарт очих ёстой хүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top