Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээн таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцож байна.
Өнөөдөр манай Үндэсний шигшээ баг анхны тоглолтоо Малайзын эсрэг хийх гэж байна. Малайзын шигшээ өчигдөр Тайландад 78-103 ялагдсан билээ.
Олон улсын тэмцээнд шигшээ багийнхаа тоглолтыг үзээгүй удсан монголчууд цоо шинэ “UG Arena” ордондоо өнөөдөр зүү орох зайгүй цугларах нь дамжиггүй.
Өнөөдөр орой 18,30 цагт “UG Arena” ордонд уулзацгаая.
Сэтгэгдэл ( 1 )
Э. Дөлгөөн гэмтсэн гэсэн үү, оронд нь хэнийг дуудсан бэ