Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлснийг бид өмнө нь хүргэсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2022.11.11/ 2023 оны төсвийн төслийг баталлаа. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг салбар яамдад шилжихээр болж байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар иргэн, аж ахуй нэгжид ирж буй төрийн давхардсан хяналт шалгалт арилна гэж үзэж байна. Тодруулбал салбар яамд дахь хяналт шалгалтын албан хаагчид нь мэргэжлийн хяналтын байцаагч нартай ижил чиг үүрэгтэй ажиллан давхардал үүсгэж, олон нийтийг бухимдуулдаг байсныг арилгах боломж бүрдлээ.
Энэхүү өөрчлөлтөөр салбар яамд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэртээ хяналтаа тавьж, бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарлаа хандуулна. Мөн мэргэжлийн хяналтын түвшин ахиж хөгжих боломж ч бүрдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Мэргэжлийн хяналтыг татан буулгаснаар Монгол 20 жилийн хөгжлөөр ухарч байна даа хөөрхий, хараат бус хяналтыг байхгүй болгосноор олон яамдын хяналт тус тусдаа явахаар бизнес эрхлэгчид яах болоо хэцүү л болох байх даа, \n
Tsarsragiin hyanaltiin Ulsiin alba Hentii hatiyaand shiljih ve? Bolovsrol shinjleh uhaanii yam ene talaar ”A”-ch baihgui shuu dee
МХЁГын байцаагч болгон ийм нэг муухай зуршилтай болсон байгаан хилээр юм оруулж ирдэг байгуулага, хувь хүн болгон мэднээ. Гомдол мэдүүлэх юм бол за өнгөрөө гсн юг. Дараа дараачийн хүмүүстээ хэлээд бүх ажлыг нураанаа
Хамгийн зөв шийдвэр. Давхар хяналтаас гадна хамгийн их хахууль авдаг, дарамталдаг байгуулага мөнөөс мөн. Бүх хил гаалийн цэгүүдэд , хотод ч орон нутагт заавал бараа, таваараас ёстой юм шиг мөнгө, хээл хахууль нэхэж суудаг нөхдүүд.
Buh erh medliig tovloruuleh sonirhol ih bna daa..
Ер нь бүгдийг нь татан буулгаж ард түмнээр нь хяналт тавиул өөр газар байлаа гэсэн ч адилхан дарамт хэвээрээ шүү солонгос улс яаж хөгжсөн гэхээр задгай байлгаж хүн бүр ажил орлоготой болоод үүнээс шалгарч үлддэг юм бна лээ бид нар солонгосод 1990 оноос одоог хүртэл нэг үйлдвэрт ажиллаж бна маш ажилсаг ард түмэн манайх халамжаа болих хэрэгтэй залуу ажил хийх чадвартай хүмүүсэд халамж өгдөгөө болиоч ээ 2рт сумьяабазар гуай хашаа арга хэмжээ аваач энэ хуучин нохойн сургууль байсан одоо соёмбот байр барисан муухай шоронгийн хашааг буулгамаар бна хүүхдүүд сургууль цэцэрлэгт явахад маш их бэрхшээлтэ
давхардсан хяналт байдаг гэж бодрхгүй л бна
20 жилийн өмнө хяналт шалгалтын давхардлыг арилгана гэж л Мэргэжлийн хяналтын газрыг байгуулж байсан даа