Катар-2022: Фати, Гавитай ч Рамос, Де Хеагүй Испанийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 13

Катар-2022 дэлхийн аваргын тэмцээнд оролцох Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорхой боллоо. Дасгалжуулагч Луис Энрике дараах 26 тоглогчийг сонгожээ.

Хаалгач: Унаи Симон (Атлетик), Роберт Санчес (Брайтон), Давид Райя (Брентфорд).

Хамгаалагч: Дани Карвахаль (Реал), Эрик Гарсия, Жорди Альба (хоёул - Барселона), Эмерик Лапорт (Манчестер Сити), Сесар Аспиликуэта (Челси), Пау Торрес (Вильярреал), Хосе Гайя, Уго Гильямон (хоёул - Валенси).

Хагас хамгаалагч: Родри (Манчестер Сити), Серхи Бускетс, Гави, Педри (бүгд - Барселона), Коке, Маркос Льоренте (хоёул - Атлетико), Карлос Солер (ПСЖ).

Довтлогч: Альваро Мората (Атлетико), Ферран Торрес, Ансу Фати (хоёул - Барселона), Пабло Сарабия (ПСЖ), Нико Уильямс (Атлетик), Марко Асенсио (Реал), Йереми Пино (Вильярреал), Дани Ольмо (РБ Лейпциг).

Шигшээ багт хамгаалагч Серхио Рамос, хаалгач Давид Де Хеа, Кепа Аррисабалага нар дуудагдсангүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top