Алина Загитова, Ольга Бузова хоёр боксын дүрмээр тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 13

ОХУ-ын алдартай промоутер Владимир Хрюнов ирэх жил нэгэн том шоу тулаан хийхээр бэлтгэж байгаагаа зарлалаа. Тулаанд уран гулгалтын олимпын аварга Алина Загитова, телевизийн хөтлөгчөөр гараагаа эхэлж, одоо дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч болоод байгаа Ольга Бузова хоёр оролцож, халз үзэлцэх юм.

Хрюнов “Бид ирэх жилийн гуравдугаар сарын 9-нд Москвад энэ тулааныг зохион байгуулна. Загитовагийн менежертэй хэдийн ярилцаж, тохиролцсон. Бузоватай өөртэй нь уулзаж ярилцсан, тэр зөвшөөрсөн, менежертэй нь удахгүй хэлэлцээр хийж эхэлнэ. Ер нь тулаан болно, жижиг сажиг хэсгийг л тохиролцох асуудал үлдээд байгаа. Халз тулаан боксын дүрмээр, тус бүр хоёр минутын гурван үе болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэхүү мэдээллийн дараа Оросын холимог тулаанч Александр Емельяненко Ольгад бэлтгэлд нь туслахаа мэдэгдсэн бол Алина нэрт боксчин Олег Саитовын багт боксоор хичээллэж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.67) 2022 оны 11 сарын 14

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болн

0  |  0
Top