Португалын супер од Криштиану Роналду тун хүнд үеийг туулж байгаа. “Манчестер Юнайтед” багтаа буцаж ирснээсээ хойш тэр үндсэн бүрэлдэхүүнд багтахаа байж, тоглолт дуусаагүй байхад цэнгэлдэхийг орхиж, ахлах дасгалжуулагчтайгаа муудалцаж, сэлгээний сандал дээр гуниглан суух болсон. Ийм байдал удаан үргэлжлэх ёсгүй. Учир нь тэр Роналду билээ. Криштиану Их Британийн сэтгүүлч Пирс Морганд тун хатуу ширүүн ярилцлага өглөө. Тэрээр багийн дасгалжуулагч, хамтран тоглогч андууд, удирдлага гээд бүгдийг нь шүүмжилж, унтрааж, заримыг нь доромжилсон. Ийм ярилцлагын дараа МЮ-д буцаж очно гэж байхгүй нь тодорхой тул ДАШТ-ий дараа Роналду багаа солих нь ойлгомжтой болжээ. Ингээд энэ долоо хоногийн дундуур уншигчдын хүртээл болох ярилцлагаас гол зүйлүүдийг нь товчлон хүргэе.
“Миний амьдралын хамгийн хүнд үе. “Манчестер Юнайтед” надаас урван тэрсэлснийг би мэдэрч байна. Яагаад би энэ ярилцлагыг өгч байна гэж үү? Яагаад гэвэл хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Надтай зүй бусаар харьцаж байгааг би өнгөрсөн жил ч мэдэрч байсан. Багийн асуудал болгоны буруутнаар намайг нэрлэж байна”
МЮ-д хамтран ажилласан гурван дасгалжуулагчийг товчхон тодорхойлсон.
“Уле-Гуннар Сульшер бол миний анд нөхөр. Түүнийг би их хүндэлдэг”
“Ральф Рангник дасгалжуулагчаар арван жил ч ажиллаагүй хүн. Түүнийг Манчестер Юнайтед багийн ахлахаар тавих гэж байхад би Рангник гэдэг хүний талаар сонсож ч байгаагүй. Дэлхийн хэмжээний баг ийм хүнийг урьж болохгүй”
“Эрик тен Хагийг би хүндэлдэггүй. Яагаад гэвэл тэр намайг хүндэлдэггүй. Хэрэв хүн намайг хүндлэхгүй бол би хэзээ ч түүнийг хүндлэхгүй”
МЮ-д хамтдаа зүтгэж байсан Уэйн Руниг ч тэр зүгээр орхиогүй.
“Яагаад тэр намайг ширүүн шүүмжлээд байгааг би ойлгохгүй байна. Магадгүй тэр хэдийн зодог тайлчихсан, харин би дээд түвшинд тоглосон хэвээр байгаа болохоор тэр биз. Рунигаас илүү царайлаг гэдгээ би ярихгүй”
Хүүхдээ алдсан тэр хүнд үеийг эргэн дурслаа.
“Эртний дайсан Ливерпулийн фэнүүд тоглолтын долоо дахь минутад надад зориулан, You’ll Never Walk Alone сүлд дуугаа дуулж, дэмжлэг үзүүлсэн. Харин Манчестер Юнайтед бараг дэмжээгүй. Төрөөд удаагүй хүү минь сэхээн амьдруулах тасагт байхад надад бэлтгэлтэй манатай байлаа. Харин багийн удирдлага намайг үнэн ярьж буй эсэхэд эргэлзсэн. Гэр бүл бол миний хамгийн үнэтэй зүйл”
Яагаад МЮ-д эргэн ирсэн бэ?
“Зүрх сэтгэлээ дагаад багтаа буцаж ирсэн. Сэр Алекс Фергюсон надад “Чи хэзээ ч Манчестер Ситид орж болохгүй” гэж хэлсэн. Би “За, Босс” гэж хариулсан. Харамсалтай нь энд ямар ч хөгжил дэвшил байгаагүй. Орчин үеийн шинэ тоноглол, төхөөрөмж, сүүлийн үеийн хооллолтын систем байхгүй. 20-23 настай байх үеийн зүйлүүд хэвээрээ байж байлаа. Фергюсон баг буруу замаар явж байгааг мэдэж байгаа. Бусад нь харахыг хүсэхгүй байгаа юм. Менежерүүд нь доод зэрэглэлийнх, залуу тоглогчид нь ч ахмадуудынхаа арвин туршлагаас суралцах хүсэлгүй. Харин би фэнүүд, хөгжөөн дэмжигчдэдээ хайртай. Тэд үргэлж миний талд байдаг. Балиашгууд үнэнийг мэдэх ёстой. Манчестер Юнайтед шиг баг ”Сити”, “Ливерпуль”, “Арсенал”-ын дээд талд байх ёстой. Харамсалтай нь багийн дотор амжилт гаргахад саад болох нөхцөлүүд байна. “Аливаа зүйлийг сэргээн босгохын тулд эхлээд нураах хэрэгтэй” гэж Пикассо хэлсэн байдаг. Хэрэв баг надаас эхлэх гэвэл би зөвшөөрнө. Би Манчестер Юнайтед багтаа хайртай, хөгжөөн дэмжигчдэдээ хайртай. Гэхдээ тэд байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа бол маш олон зүйлийг өөрчлөх шаардлагатай”
Сэтгэгдэл ( 5 )
Uneniig l hellee
ataarhuu al mine shalaa ugaa zgr
Хийдгээ хийцэн хүн. Хаашаа ч явсан яадгым тэртээ тэргүй зодог тайлах гэж байгааг нь бүгд мэдэж байгаагаас хойш. Заавал манюд тэгэн тэгэн сүүлийн тоглолтоо хийх алба уу
Одоо энийг ч гэх шиг чи муу чинь харин ул бна даа\n
Хаашаа явна гэж, одоо энийг ямар баг авна гэж, ямар нэг баг авбал шалтгаан нь хелбембег биш маркетинг л байх байх даа