Чөлөөт бөхийн ДАШТ дахиад СЕРБИД болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ийг ирэх жил Сербийн нийслэл Белград хүлээн авах боллоо. Өөрөөр хэлбэл хоёр жил дараалан Белград хот дэлхийн бөхийн төв болох гэж байна.

2023 оны дэлхийн аваргын тэмцээн ОХУ-ын Красноярск хот хүлээн авах байсан ч Украины дайны улмаас ОХУ эрхээ алдсан. Энэхүү тэмцээн нь Парис-2024 олимпын наадмын сонгон шалгаруулалтын эхний үе болох юм. олимпын 90 эрхийн төлөө өрсөлдөнө.  

Унгарын нийслэл Будапешт хот 2023 оны дэлхийн аваргыг зохион байгуулна гэсэн яриа гарч байсан ч үнэндээ ДБНХ-нд Турк, Азербайжан, Серби улсууд хүсэлт гаргаад байжээ. Гэвч ДБНХ-ноос Сербийн нийслэлийг сонгосон байна. ДБНХ-ны ерөнхийлөгч нь Сербийн иргэн Ненад Лалович билээ.

Ирэх жилийн ДАШТ есдүгээр сарын 16-24-нд явагдах товтой байсан ч Хятадын Гуанчжоуд болох Азийн наадамтай давхцах тул хугацааг өөрчлөх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
их мэдэх (66.181.161.28) 2022 оны 11 сарын 15

Хятадыг Ханжоу д Азийн наадам болно

0  |  0
Top