Сүмо: Ц.Билгүүн Казэноүми нэрээр барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Мэргэжлийн сүмогийн Ошиогава дэвжээний шинэ монгол бөх Цогоогийн Билгүүн сүмо бөхийн нэрээ авлаа. Түүнд ояката багш нь Казэноүми (Салхины нуур гэсэн утгатай) нэр хайрлажээ.  

Казэноүми Фүкүока мужийн Кибогаока ахлах сургуулийг энэ хавар төгссөн бөгөөд хоёрдугаар сараас эхлэн тус дэвжээнд дадлага хийсэн. 19 настай. 144 кг жинтэй, 180 см өндөр. Увс аймгийн Улаангом хотын уугуул. Тэрээр Күюшюү башёд маэзүмо буюу шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд барилдаж байна.

Ц.Билгүүн Японы ахлах сургуульд орохын тулд Японд ирсэн. Ахлах сургуулиудын улсын аваргын тэмцээнд багаараа 16-д орж байсан. Харин хувийн барилдаанд Фүкүока мужийн ахлах сургуулийн тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6307(103.80.210.215) 2022 оны 11 сарын 16

Sain boh boh bolooroi

0  |  0
(202.9.46.134) 2022 оны 11 сарын 16

Amjilt husie orgild n hureerei

1  |  0
hhh(192.82.67.159) 2022 оны 11 сарын 16

hhh

0  |  0
hhh(192.82.67.159) 2022 оны 11 сарын 16

hhh

0  |  0
Top