Чөлөөт бөх: "Дэлхийн цом"-д оролцох АНУ-ын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айова-Ситид болно.

Энэ удаагийн "Дэлхийн цом"-д эрэгтэй, эмэгтэй багууд анх удаа хамтдаа өрсөлдөх юм. Өөр нэгэн шинэчлэл бол Дэлхийн шигшээ баг оролцохоор болсон явдал байлаа. Бусад багуудыг есдүгээр сард Сербид явагдсан ДАШТ-ий дүнгээр тодруулсан.

Эрэгтэй чөлөөт бөхөд АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, дэлхийн шигшээ баг шалгарсан.

Талбайн эзэн АНУ-ын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Нийт 20 бөх дуудагдсанаас тав нь Сербийн ДАШТ-д оролцсон бөхчүүл. Дэлхийд тэргүүлсэн Жордан Барроуз (79 кг), Кайл Снайдер (97 кг), мөнгөн медальт Янни Диакомихалис (65 кг), шагналт байр эзэлсэн  Сет Гросс (61 кг), Хейден Зиллмер (125 кг) нар.

Тэднээс гадна шигшээ багт Зейн Ричардс, Ник Суриано (хоёул - 57 кг), Дэниэл Дешазер (61 кг), Эван Хендерсон (65 кг), Тайлер Бергер, Алек Панталео (хоёул - 70 кг), Жейсон Нольф, Винченцо Жозеф (хоёул - 74 кг), Ченс Марстеллер (79 кг), Захид Валенсия, Марк Холл (хоёул - 86 кг), Натан Жексон, Жей Айелло (хоёул - 92 кг), Коллин Мур (97 кг), Ник Гваздовский (125 кг) сонгогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top