Катар-2022: Нэг стакан шар айраг 14 еврогийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Гуравхан хоногийн дараа хөл бөмбөг сонирхогчдын хамгийн том баяр ДАШТ эхлэх гэж байна. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн Катарт, 12 дугаар сард болох онцлогтой.

Катарыг онцлог хэмээн үзсэний учир нь Исламын шашинт орон. Газар газрын хөл бөмбөгийн балиашгууд шар айраг залгилан, хөлбөмбөг үздэг уламжлалтай бол харин Катарт архи, согтууруулах ундаа хатуу хориотой.

Тус улсын Засгийн газраас ДАШТ-ий үеэр шар айргийн үнийг буулгана гэж амлаж байсан ч биелүүлсэнгүй. Тэмцээний үеэр нэг стакан буюу 500 грамм шар айраг 14 еврогоор зарагдах гэнэ. Одоо Катарт спортын объект, фэн хэсгүүдэд ФИФА-гийн ивээн тэтгэгч Budweiser компанийн шар айраг л худалдаалагдаж байна. Мөн нэг хүнд дөрвөөс илүүг худалдаалахгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top