Хөл бөмбөгийн ДАШТ эхлээгүй байгаа ч элдэв шуугиан тасрахгүй байна. Ихэнх хэл ам, хэрүүл маргаан талбайн эзэн Катартай холбоотой. Тэднийг улс төрийн хавчлага, ажилчдыг дарлан мөлжиж байгаа талаар ярьж байсан бол энэ удаад найраа хийсэн гэж буруутгаж эхэллээ.
Их Британийн Ойрх Дорнод судлалын төвийн удирдагч, улс төрийн тоймч Амджад Таха олон нийтийн сүлжээнд “ДАШТ-ий нээлтийн тоглолтод Эквадорын шигшээ Катарт ялагдаж өгнө. Учир нь Эквадорын багийн найман тоглогч 7,1 еврогийн хахууль авчихсан байгаа” гэж бичиж, сенсаац тарилаа. Найраанд оролцогчид Катар 1:0 ялна, ялалтын гоолоо хоёрдугаар үед хийнэ гэж тохиролцсон гэнэ.
Энэ мэдээг Катар, Эквадорын таван эх сурвалж батлаад байгаа юм. Амбжад Таха бол бахрейн гаралтай англи сэтгүүлч. Катар, Бахрейн улсууд таарамж муутай тул Тахагийн үг эргэлзээ төрүүлж байгаа. Мөн Катар үнэхээр 1:0 яллаа ч энэ нь найраа гэх баталгааг Таха гаргаж ирсэнгүй.
Катар – Эквадорын тоглолт Ням гарагт 00,00 цагаас эхлэх юм.
Катарын шигшээ баг
Дасгалжуулагч: Феликс Санчес Бас
Хаалгач: Юсеф Хассан (Аль-Гарафа), Саад Аль-Шеб (Аль-Садд), Мешааль Баршам (Аль-Садд);
Хамгаалагч: Басим Аль-Рави (Аль-Духайль), Ро-Ро (Аль-Садд), Мосааб Ходер (Аль-Садд), Тарек Сальман (Аль-Садд), Буалем Хухи (Аль-Садд), Абделькарим Хассан (Аль-Саад), Хомам Ахмед (Аль-Гарафа), Жассем Габер (Аль-Араби), Салем Аль-Хаджри (Аль-Садд);
Хагас хамгаалагч: Али Ассадалла (Аль-Садд), Мохаммед Абдулвахаб (Аль-Садд), Ассим Мадибо (Аль-Духайль), Мостафа Тарек (Аль-Садд), Карим Будиаф (Аль-Духайль), Абдулазиз Хатем (Аль-Райян), Наиф Аль-Хадрами (Аль-Райян), Акрам Афиф (Аль-Садд), Халид Мунир (Аль-Вакра);
Довтлогч: Исмаил Мохаммад (Аль-Духайль), Хасан Аль-Хайдос (Аль-Садд), Альмоэз Али (Аль-Духайль), Мохаммед Мунтари (Аль-Духайль), Ахмед Алаа (Аль-Гарафа).
Сэтгэгдэл ( 0 )