Катар-2022: ДАШТ-ий онцлох 20 баримт

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Хөл бөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан ДАШТ эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Энэ тэмцээн маш олон онцлогтой. Юуны өмнө анх удаа Ойрх Дорнодод, өвөл явагдаж байгаа гэдгээрээ онцлог. Ингээд “Катар-2022” тэмцээний сонирхолтой 20 баримтыг хүргэж байна.

1. Хамгийн цөөн хүнтэй – Ираны шигшээ баг 26 тоглогч дуудах эрхтэй ч 25 тамирчинтай ирсэн.

2. Хамгийн намхан тоглогч – Мароккогийн хагас хамгаалагч Ильяс Шаир (158 сантиметр).

3. Хамгийн өндөр тоглогч – Голландын хаалгач Андрис Нопперт (203 сантиметр).

4. Уугуул, суугуул нутаг – ДАШТ-д оролцох 137 тоглогч төрсөн газраасаа өөр орны багийг төлөөлж байна. Хамгийн олон “легионер”-тай нь Марокко (14 хүн).

5. Жендер – Анх удаа ДАШТ-д эмэгтэй шүүгчид  ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэнэ: Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга (Руанда), Ëшими Ямашита (Япон).

6. Хамгийн үнэтэй баг – Английн шигшээ баг: € 1,26 тэрбум!

7. Хамгийн хямдхан баг – Катарын шигшээ баг: € 14,9 сая.

8. Легионерийн шигшээ – Сенегалын шигшээ баг ДАШТ-д байгаа багуудаас цорын ганц дан легионеруудаас бүрдсэн баг. Өөрөөр хэлбэл бүгд гадаадын лигт тоглодог.

9. Анх удаа – Катарын шигшээ баг анх удаа дэлхийн аваргад хүч сорьж байгаа цорын ганц баг.

10. Хамгийн залуу – Германы багийн довтлогч Юссуфа Мукоко 17 настай цорын ганц тоглогч. ДАШТ-ий нээлтийн өдөр тэр 18 нас хүрэх юм.

11. Хамгийн ахмад – Мексикийн багийн хаалгач Альфредо Талавера 40 настай.

12. Дамжуулагч – Германы Томас Мюллер ДАШТ-д зургаан гоолын дамжуулалт өгсөн.

13. Хамгийн олон тоглолт – Аргентины Лионель Месси дөрвөн ДАШТ-д оролцохдоо нийт 19 тоглолтод оролцжээ.

14. Хамгийн залуу баг – Ганагийн багийн дундаж нас 24,7.

15. Хамгийн хөгшин баг – Ираны багийн дундаж нас 28,9.

16. Оролцогч баг – Катарын ДАШТ 32 баг оролцсон сүүлчийн ДАШТ болно. Дараагийн тэмцээнээс 48 баг өрсөлдөх юм.

17. Хамгийн шилдэг клуб – Германы “Бавари” багаас Катарт найман шигшээ багийн 17 тоглогч иржээ.

18. Хамгийн залуу дасгалжуулагч – Аргентины дасгалжуулагч Лионель Скалони 44 настай.

19. Хамгийн ахмад дасгалжуулагч – Голландын алдарт Луи Ван Галь 71 нас зоогложээ.

20. Мэргэн бууч – Катарт ирсэн мэргэн буучдаас дэлхийн аваргад хамгийн олон гоол оруулсан нь Германы Томас Мюллер (10 гоол).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top