Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тав дахь өдрийн барилдааны дараа сэкивакэ Хоошёорюү, маэгашира Такаясү, Нишикифүжи, Аби, Оношёо, Оохо, Ичиямамото нар ганц унаатай тэргүүлж байна.
Өчигдөр Хоошёорюү Мидорифүжиг кавазүгакэ мэхээр ялсан. Өрсөлдөгчөө мордоход нь дэгээ ороож, арагш нь унагаасан юм. Энэ мэх дээд зиндаанд 10 жилийн дараа хийгдэж байгаа бөгөөд авга ах Асашёорюү нь ч сэкитори болсон хойноо хийж байгаагүй ховор мэх.
Барилдааны дараа тэрээр “Ийм мэх хийх гэж зориуд бэлтгэсэн зүйл үгүй. Барилдааны дунд мэдрэмжээрээ хийчихлээ. 2012 оноос хойш хийгдэж байгааг нь сая л дууллаа. Баяртай байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
тас гэдрэг нь савачажээ янз нь
Сайхан уран барилдаан гаргаж байгаа дүүдээ баяр хүргэе! Их аварга болохыг хүсэн ерөөе.
medremj\n