“Saudi Aramco” БНСУ-д нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани БНСУ-ын газрын тос, химийн үйлдвэр барихад нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

“Shaheen” төслийн нийт өртөг нь 26 тэрбум риал буюу долоон тэрбум ам.доллар ба энэ нь тус компанийн БНСУ-д хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Гэхдээ энэ нь тус компанийн Өмнөд Солонгосын төслүүдийг санхүүжүүлэх нийт хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг нь юм. “Saudi Aramco” компани нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Жилд 3.2 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай газрын тос, химийн шинэ үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Saudi Aramco” компанийн тэргүүн Амин Нассер дэлхий дахинд газрын тос, химийн салбар эрчимтэй хөгжиж, эрэлт ч өндөр байна. Тиймээс шинэ төсөл газрын тосны бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах бүхий л боломж бий гэжээ.

Өнгөрсөн сард тус компани 1.5 тэрбум ам.долларын дүрмийн сантай Тогтвортой хөгжлийн сан байгуулсан тухай зарласан билээ. Энэхүү сан технологид хөрөнгө оруулах замаар тогтвортой эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилготой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.126.90.62) 2022 оны 11 сарын 19

Сауди арамко монголд хөрөнгө оруулж монголд нефтийн үйлдвэр бөйгуулж эллэв хольцгүй цэвэр 92, 95 бензин үйлдвэрлэж монголын энэ салбарт байгаа өгөр толнойнуудыг бүгдийг шахан зайлуулж цэвэрлэгээ хийнэ үү

0  |  0
Яя(103.212.119.32) 2022 оны 11 сарын 18

САУДИ АРАМКО МОНГОЛД ОРЖ ИРЭХ ГЭЖ БАЙСНЫГ 2018 ОНД ЖОНХУУ, СУМЪЯАБАЗАР НАР ХААЛГЫГ НЬ ХААСАН . ХЯТАДЫН НЭГ КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ГЭЖ БАЙСАН

0  |  0
Top