Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Төрийн өмчит “Saudi Aramco” компани Азид зургаадугаар сард нийлүүлэх Арабын хөнгөн нефтийн экспортын үнийг 90 хувиар нэмэгдүүлж, нэг баррелийг нь 2.9 ам.доллароор нийлүүлэхээр болжээ. Эр Рияд мөн бусад хөнгөн болон хүнд газрын тосны үнийг нэмжээ. Саудын Араб нь дэхийн зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөхөд хүргэж буй Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөний эрсдэлийг буруулах, зах зээл дээрх эрэлтийг хязгаарлах зорилгоор ийм алхам хийж байна. ОПЕК+ нь газрын тосны олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээрийг энэ оныг дуустал сунгаж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Блүмберг агентлагийн мэдээллээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард ОПЕК+ хоногт 26.81 сая баррель газрын тос олборлож байсан нь гуравдугаар сартай харьцуулахад 50 мянган баррелиар бага юм.
Сэтгэгдэл ( 0 )