“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.долларт хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

АНУ-ын “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.долларт хүрсэн Америкийн анхны компани болжээ. Хоёр жилийн өмнө тус компани нэг их наяд ам.долларын босгыг давж байсан бөгөөд хожим нь “Amazon”, “Microsoft” болон “Alphabet (Google)” энэ амжилтад хүрч байжээ.

“Apple” компаниас өмнө Саудын Арабын газрын тосны “Aramco” компани 2019 оны арванхоёрдугаар сард хоёр их наядын босгыг давж байсан ч өдгөө зах зээлийн үнэлгээ нь буураад байгаа билээ.

Лхагва гарагийн арилжаагаар “Apple” компанийн нэгж хувьцаа 462.83 ам.долларт хүрсэн бөгөөд өдгөө тус компанийн нийт 4.7 тэрбум орчим нэгж хувьцаа чөлөөтэй эргэлтэд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top