Саудын Араб дэлхий дахинд нийлүүлэх газрын тосны үнээ бууруулна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Саудын Арабын “Saudi Aramco” компани газрын тосны нэг баррелийн үнийг 1.5-2 ам.доллароор бууруулахаар болсон байна. Газрын тосны хэрэглээ хоёр, гуравдугаар сард буурдаг ба энэ үеийг ашиглан газрын тос боловсруулах үйлдвэрүүд техникийн засварт ордог байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2020 оноос хойш анх удаа өнгөрсөн 2023 онд буурчээ. Одоогийн байдлаар үнийн зах зээл Газын зурваст мөргөлдөөн болон Улаан тэнгис дэх хүситүүдийн халдлагад хариу үйлдэл үзүүлээгүй байна гэж Блүмберг агентлаг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )